Нийт саналын тоо
393
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Би Дундговь аймагт төрж өссөн, нутгаас гараад 10-аад жил болоод сая нутагтаа ирлээ. Гадны хэдэн хүнтэй шөнө аймагт орж иртэл таг харанхуй чимээгүй хотод ирж байгаа мэт гудамж талбайн гэрэлтүүлэг гэж огт байхгүй байлаа. Шөнийн цагаар тог цахилгаанаа хэмнэдэг юм болов уу гэтэл шөнийн 10 цагийн үед ийм байх юм. Хэдэн байгууллагын гадна талын гэрлийг эс тооцвол гэрэлтүүлэг огт алга. Өдөр нь аймгийн төвөөр, баруун зүүн гэр хороололуудаар, бор овоогоор явлаа. Бүх газар нь хогондоо дарагдаж, өмхий шарилжаар дүүрсэн, гэр хорооллын айлуудын хог нь ойрд ачаагүй гээд их хэмжээгээр овоорсон арай дэндүү болсон байна нутаг минь. Ямар ч хот төлөвлөлтгүй өнгө үзэмжгүй шавааралдуулан барисан хэдэн хувийн барилгаас өөр нэмэгдсэн юм огт алга. Аймаг доторх засмал замууд нь эвдэрсэн, шороон замууд нь ухаад ухаад хаяцан, овгор товгортой явахын аргагүй тамын замтай. Ядаж шороо асгаад тэгшилж болдоггүй юмуу. Ямар ч сэтгэлгүй удирдлагатай юм бэ. Багийн Засаг дарга нар юу хийдэг вэ. Өрөөндөө л суугаад байдаг юмуу. Юм хийнэ л гэж гарч ирсэн юм байгаа биз дээ. ЗДТГ гэсэн шилэн цэнхэр байшинд сууж байгаа хүмүүс юу хийж ямар бодлого барьж байна вэ. Аймгийн удирдлагууд энэ хогтой гудамж, эвдэрхий замаараа явдаггүй юмуу. Тусдаа нисээд яваад байдаг юмуу. Ажил амьдралын шугамаар өөр аймгуудаар явлаа. Дундговь аймаг шиг ийм хөгжил дэвшилгүй газар харсангүй. Туршлага судлана гээл дарга нар яваад байдаг гэсэн. Юу судалж юу мэдэж ирдэг юм бэ. Гадны хүмүүс дагуулж ирээд үнэхээр ичлээ. Хоноцийн сэтгэлээр ажиллаад байгаа дарга нарт миний энэ санал хүсэлтийг заавал нэг үг гээхгүй уламжлаарай. Би эргээд хариугаа заавал авмаар байна.

“7059106 ТӨВ” 2019-09-04 17:12 Аймгийн Засаг даргын Тамгын газар -руу хуваарилав.