Нийт саналын тоо
393
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Сайн байна уу. Мандал сургуульд 1 дүгээр ангид хүүхдээ өгөх гээд авдаггүй ээ. 5 дугаар цэцэрлэгт 5 жил сураад тэгээд шилжилтээ хийлгээд 5 сарын 28 нд ирсэн, гэрийн хаяг Мандалын 16-ийн 18 тоотод амьдардаг. Багийн Засаг дарга нь 5 сарын сүүлээр шилжиж ирсэн хүүхдүүдээ сургуульд нэмэлтээр өгөх гэхээр хүүхэд багтахгүй байна гээд яах ч учираа олохгүй байна гэсэн. Мандалын 10-аас урагш гудамжны 1 дүгээр ангид суух хүүхдүүд тийм олон биш байхад яагаад багтахгүй байгаа талаар аль байгууллагад нь хандахаа мэдэхгүй байна. Зарим хүний дам үг яриаг сонсоход харьяалалгүй хүмүүс хүүхдээ өгчихсөн л байх юм, бас мөнгө төгрөг өгчих би оруулаад өгөё гэх юм. Хүүхдээ харьяалалтай газар нь оруулмаар байна. Сургуулийн бага ангийн хичээлийн эрхлэгч нь хүүхэд дүүрсэн, Багийн даргатайгаа уулз гээд баг дээр нь ирэхээр амарсан, орлож байгаа хүн нь мэдэхгүй гээд байна. 5 сарын 28-нд шилжилтээ хийлгэсэн хүүхдийг яагаад сургууль руу нь нэрий нь явуулахгүй үлдээдэг юм. Маш хүнд сурталтай олон юм асуухаар мэдэхгүй гээд л гүйцээ. Би энэ асуудалд хариултаа авмаар байна. Хэлээ хүрэх газар хэлж, хөлөө хүрэх газар явнаа олон иргэдийн гомдолын дагуу төлөөлөл болон холбогдож байна.

“7059106 ТӨВ” 2019-08-30 16:40 Сайнцагаан -руу хуваарилав.

Энхбаяр Цэрэннадмид 2019-09-04 16:19 Тухайн хүүхдийн шилжүүлсэн хаягаас шилжилт хөдөлгөөний баталгаажуулалт хийгдээгүй шалтгааны улмаас хамран сургах тойргын нэрнээс орхигдсон байна. Одоогоор хүүхдийн харъяалаллын дагуу сургуульд хамрууллаа.

“7059106 ТӨВ” 2019-09-04 17:24 Саналыг хаав.