Нийт саналын тоо
393
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Адаацаг сумын 5 дугаар БИНХ-ын дарга байна. Манай багийн дарга Адилбиш гэдэг хүн ажлаа хийхгүй байнга согтуу байдаг. Багийн иргэдийг ялгаварлан гадуурхаж харьцдаг, багийн хурал хийхдээ өөрийн ааш аягаар гэр бүлийн хүн нь оролцож, тэдний гэр бүлийн хурал шиг болсон. Хуурамч тогтоол гаргаж өвөлжөө бууцны газар завшдаг, иргэдээс хураан авсан мөнгийг яаж зарцуулсан нь тодорхойгүй байдаг. Энэ бүхнийг би хаана ч хэлж баталж чадна, баримт нотолгоотой. Эргээд энэ бүхний хариуг би заавал авна. Холбогдох газар нь уламжлана уу.

“7059106 ТӨВ” 2019-08-02 13:34 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс -руу хуваарилав.

“7059106 ТӨВ” 2019-08-22 19:07 Дундговь аймгийн Адаацаг сумын ЗДТГ-ын 2/179 тоот албан тоотоор дараах хариу ирсэн болно. "Манай сумын Багийн Засаг даргатай холбоотой танай хэлтэст очсон гомдлыг хүлээн авч гомдлыг шалгах бэлтгэл ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 5 дугаар Багийн Засаг дарга Ё.Адилбиш нь Дундговь аймагт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа мөн Багийн Засаг даргыг томилдог эрх бүхий этгээд болох сумын Засаг дарга ээлжийн амралттай байгаа учир дээрх гомдлыг 2019 оны 08 сарын 23-нд эцсийн байдлаар шийдвэрлэж хариу өгөх боломжгүй байгаа тул Сумын Засаг даргыг ажилд орохоор ажлын хэсэг томилон хяналт шалгалтыг зохион байгуулж өргөдлийн хариуг өгөх болно. ЗДТГ-ын дарга Б.Уранцэцэг"

“7059106 ТӨВ” 2019-08-22 19:07 Саналыг хаав.