Нийт саналын тоо
393
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Эмнэлгийн мооргын баруун талд байдаг айл байна. Моорогт засвар хийснээс хойш баруун хаалгаараа шарил оруулж гаргадаг болсон. Энэ нь тэнд байгаа айлууд болон хүүхдүүдэд хэцүү байна. Хойд хаалгаараа орж гарч болдоггүй юм болов уу. Холбогдох хүмүүст уламжилж өгнө үү

“7059106 ТӨВ” 2019-07-02 17:30 Эрүүл мэндийн газар -руу хуваарилав.

Ишноов Ариунаа 2019-07-10 10:08 Тус эмнэлгийн угаалга, моорогийн барилга нь 1954 онд ашиглалтанд орсон. Мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтаар их эрсдэлтэй үнэлэгдэж 2018 онд улсын төсвийн хөрөнгөөр их засвар хийгдэж Аймгийн Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа MNS5095:2017 стандартын С11-ийн дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээний урсгалын зохицуулалт хийгдсэн. Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага MNS6392:2013 стандартын 4.1.1 заалтыг зөрчин 100 метр зайд иргэдэд газар олгосон нь манай байгууллагын үйл ажиллагаанд хамааралгүй болно.

“7059106 ТӨВ” 2019-07-17 11:11 Саналыг хаав.