Нийт саналын тоо
371
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Өмнөговийн зам ямар ч хэрэггүй болсон. Машин тэрэг явахаа болиод 2 сар болж байна. Эвдрэл маш их байна. Хулдад байдаг хүүхэд дээрээ 5 сард очсон. Тэр үед зам засварын бригад гарсан бололтой болсон. Таван сарын 20-доор буцаж ирэхэд зам анги хэвээрээ л байсан. Сая 6 сарын 20-доор явахад засмалаар машин явахаа больж хажуугаар нь шороон замаар явдаг болжээ. Тэр замаар 5 минут тутамд 1 том машин явж газрын хөрсийг сэндийчиж байна. Хөрс шороог байхгүй болгож байна. Тэр зам засварын бригад юу ч хийхгүй байна. Хоёр индүүдэгчтэй болсон ч ажил явагдахгүй хэвээрээ байна. Шороо тоос нь дийлдэхээ болилоо. Хулд хүртэлх зам талхлагдаад дууслаа холбогдох хүмүүст нь хүргэж өгнө үү.

“7059106 ТӨВ” 2019-07-01 17:12 Хөрөнгө оруулалт хөгжлиийн бодлогын хэлтэс -руу хуваарилав.