Нийт саналын тоо
371
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Би нэгдсэн эмнэлэгт арав гаруй жил ажилласан. Гал тогоонд ажилладаг. Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эмч Ганболор доод албан тушаалтнуудтайгаа ёс зүйгүй, харилцаа, хандлага муутай байдаг. Ажил үүргээ гүйцэтгээд явж байхад сувилагчдад хоол өгсөнгүй, чи дандаа ингэдэг гэж загнасан. Гурав дахь удаагаа ийм юм болж байна. Эмч хүн ийм харилцаатай, ёс суртахууны доголдолтой байж болдог юм уу?

“7059106 ТӨВ” 2019-07-01 17:05 Эрүүл мэндийн газар -руу хуваарилав.

Ишноов Ариунаа 2019-07-20 16:23 Тухайн гомдлыг Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хороонд шилжүүлж судлуулахад дараах хариуг өглөө. Гомдол гаргагч Ц.Жавзандулам өргөдөлд холбогдогч Ч.Ганболор нартай уулзаж эмч, ажилтнуудын хоорондын харилцаа хандлагын зөрчил байсныг нотолж, ярилцан ойлголцож эвлэрүүлэн зуулчиллаа.