Нийт саналын тоо
616
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Хулд сумын 2 дугаар багийн Засаг дарга Отгонбаатар өглөөний Шуурхай хуралд ирээгүй мөртлөө ажлын цагаар архи ууж согтуу ирээд ажлын байран дээр үг хэлээр доромжлоод ажил хийлгэхгүй байна. Энэ хүнд төрийн албан хаагчийн ёс зүй байхгүй байна.

“7059106 ТӨВ” 2019-06-10 18:37 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс -руу хуваарилав.

“7059106 ТӨВ” 2019-06-26 15:57 Хулд сумын Засаг даргын 2019 оны 06 сарын 19-ний өдрийн Б/11 тоот захирамж: "Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29.2, Засгийн газрын 2017 оны Сахилга хариуцлага дэг журмыг, чангатгах тухай 01 тоот албан даалгавар, Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоол, байгууллагын дотоод журам Засаг даргын зөвлөлийн хурлыг шийдвэр зэргийг үндэслэн захирамжлах нь: Нэг. Төрийн албан хаагчийн ёс зүй зөрчсөн, согтуугаар бусадтай зүй бус харьцсан зөрчил гаргасан Олдох багийн Засаг дарга А.Отгонбаатарт зөрчил үйлдсэн нөхцөл байдал буруугаа хүлээн уучлал хүссэнийг харгалзан төрийн албаны хуулийн дагуу сануулах сахилгын арга хэмжээ авасугай. Хоёр. Цаашид төрийн албаны ёс зүй дүрэм хуулиар хүлээсэн чиг үүргээ чанд биелүүлэх бүрэн хариуцах ажлын сахилга хариуцлага дэг журмыг сайжруулж ажиллахыг А.Отгонбаатар болон багийн нийт Засаг дарга нарт даалгасугай. Гурав. Сануулах сахилгын арга хэмжээг 2019 оны 06 дугаар сарын 18-наас тооцон захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ЗДТГ-ын дарга С.Сүхдорж-д үүрэг болгосугай.

“7059106 ТӨВ” 2019-06-26 15:57 Саналыг хаав.