Нийт саналын тоо
442
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Адаацаг сумын 5 дугаар багийн ИНХ-ын дарга байна. Манай сумын сургуулийн 60 жилийн ой энэ намар болно. Үүнтэй холбоотой хандив цуглуулах үйл ажиллагаа хэрээс хэтэрч байна. Сумын өрх айл бүрээс 1 мал, сургууль төгссөн хүн бүрээс хандив, одоо сурч байгаа хүүхэд бүрээс 20000 мянган төгрөг авна гэж шахаж байна. Үүнд хараа хяналт тавих газар байна уу.

“7059106 ТӨВ” 2019-06-07 20:47 Боловсрол, соёл, урлагийн газар -руу хуваарилав.

“7059106 ТӨВ” 2019-09-24 15:46 №1906079905: "Адаацаг сумын 60-н жилйин ойн арга хэмжээнд албан ёсны хураамж авсан зүйл байхгүй ба анги хамт олны хандив малчдын сэтгэлийн хандивыг хүлээн авсан. Ойн арга хэмжээг сургууль төгссөн анги хамт олон ивээн тэтгэж, сум орон нутаг дэмжиж байгууллагын хамт олны нөр их хөдөлмөрөөр ойн арга хэмжээгэ тэмдэглэсэн. Баримт нотолгоогүй зүйл дээр байгууллага цаашлаад сум орон нутгийн нэр хүндэд халдаж байгаад харамсаж байна. Аливаа зүйл нотолгоотой байх ёстой" гэсэн хариуг Адаацаг сумын ЕБСургуулиас ирүүллээ.

“7059106 ТӨВ” 2019-09-24 15:46 Саналыг хаав.