Нийт саналын тоо
378
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Өндөршил сумаас холбогдож байна. Манай сумын ЗДТГ-ын Газрын даамал Нарандэлгэр нь төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн үйлдэл гаргалаа. Ажлын шугамаар юм асуух гээд орох үед утсаар яриад 7-10 минут хүлээлгэсэн. Би хариу авч чадалгүй гараад явсан. Дэлгүүрт тамхи зарах зөвшөөрөл авахын тулд газрын байршлын хэмжилт хийдэг. Манай дэлгүүр дотуур байрнаас 500 метр хүрэхгүй газар байдаг. Тэр хэмжилтийн зургийг газрын даамлаар гаргуулах хүсэлт өгсөн боловч хүлээж аваагүй. Гэтэл тийм хэмжилтийн зургийг Багийн дарга Үнэнхүүд гаргаж өгсөн байгаа юм. Энэ тухай нь хэлтэл би хэн дуртайд нь гаргаж өгөхгүй, гуйгаад байхаар нь гаргаж өгсөн гэж хариулсан. Энэ газрын даамал нь энгийн иргэнд бол үйлчилгээ үзүүлэхгүй юм байна гэж ойлголоо. Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 4.1.3, 5.3.1, 5.4.1 дэхь заалтуудыг зөрчсөн энэ төрийн албан хаагчид гомдолтой байна.

“7059106 ТӨВ” 2019-06-07 12:56 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс -руу хуваарилав.

“7059106 ТӨВ” 2019-06-21 21:29 Өндөршил сумын ЗД Л.Мөнхбадрахаас 1/165 дугаартай албан тоотоор дараах хариу ирүүлсэн байна. "Б.Нарандэлгэр нь ГХБХБГ-аас томилогдсон бөгөөд тус ажилтантай холбоотой өргөдлийг тухайн байгууллага нь шийдвэрлэсэн тул давхар шийдвэр гаргах шаардлаггүй гэж үзлээ. Газрын даамал Б.Нарандэлгэрт цаашид Төрийн албан хаагчийн үүргээ чанд ухамсарлан төрийн үйлчилгээг хүнд сурталгүй түргэн шуурхай хүргэх төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг мөрдөж ажиллахыг үүрэг болгосон"

“7059106 ТӨВ” 2019-06-21 21:29 Саналыг хаав.