Нийт саналын тоо
420
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

ХХҮГ-аас саяхан 35-аас дээш насны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн сургалт болж сургалтанд суусан хүнээс төсөл авч 5 сая хүртэл төгрөгийн зээл олгох болсон. Сургалтын дараа төслөө аваад ирээрэй гэсэн боловч гэнэт зарлаад Сайнцагаан суман дээр хүнээс дуулаад хугацаанд нь амжиж өгсөн. Авто засварын чиглэлээр төслөө өгсөн боловч шалгах ажлын хэсэг гээд 4 хүн ирээд газар дээр нь үнэлгээ өгдөг юм байна. Одоо байгаа үйлчилгээгээ сайжруулж тоног төхөөрөмж авах зорилгоор зээлийн төсөл өгсөн байтал засвар үйлчилгээ явуулах боломжгүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Үүний зэрэгцээ Сайнцагаан сумын халамж хариуцсан Шүрэнцэцэг гэдэг хүн үйлчлүүлэгчийн хажууд манай гэр бүлийн дотоод асуудалд оролцож, хийж байгаа ажлаасаа өөр хүний амьдралд оролцсонд маш их гомдолтой байна. ХХҮГ нь ярисан хэлсэндээ байдаггүй, иргэдээ бодоогүй шийдвэр гаргадаг юм байна. Хүний ажиллах урам зоригийг мохоож байна. Үйлчилгээ явуулж амьдралаа залгуулах гэж байгаа иргэдээ дэмжихгүй байна.

“7059106 ТӨВ” 2019-06-07 21:02 Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар -руу хуваарилав.

“7059106 ТӨВ” 2019-06-19 19:39 Аймгийн ХХҮГ-аас дараах хариу ирэв. 1. Сайнцагаан сумын 5-р багийн иргэн П.Отгонжаргал нь /Н.Гантуяагийн нөхөр гэх/ 2019 оны 1 дүгээр сарын 11-нд онцгой тохиолдлын тэтгэмж авахдаа эхнэр 3 хүүхдийн хамт ам бүл 5-уул гэж тодорхойлолт гаргаж өгсөн. Харин 2019 оны 5 дугаар сарын 21-нд өрх толгойлсон эхийн тэтгэмжид хамрагдахаар хүсэлт ирүүлэхдээ ам бүл 4-үүл амьдардаг өрх толгойлсон эмэгтэй гэж өөрийгөө илэрхийлсэн байна. Мөн 5-р багийн Засаг дарга Н.Батбаяр нь 3 хүүхдийн хамт өрх толгойлж амьдардаг гэж тодорхойлсон. Гэтэл 2019 оны 6 дугаар сарын 6-нд “Ажлын байрыг дэмжих” хөтөлбөрт хамрагдах гээд Н.Гантуяагийн нөхөр гэх П.Отгонжаргалын нэрээр хүсэлт ирүүлсэн бөгөөд тус багийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн тодорхойлолтод ам бүл 5-уул гэсэн байна. Иргэн Н.Гантуяа нь санаатайгаар зохиомлоор гэр бүл салгаж ХХҮГ-аас өрх толгойлсон эхийн тэтгэмж авахаар өргөдөл, багийн Засаг даргын тодорхойлолтыг ирүүлсэн байна. Мөн багийн Засаг дарга тухайн үйлчилгээнд тохируулж ам бүлийг нэмж хасдаг зөрчил гарч байна. 2. “Ажлын байрыг дэмжих” хөтөлбөрт хамрагдах талаар өргөдлийг П.Отгонжаргал ирүүлсэн бөгөөд гомдол гаргагчийн нэр дээр төсөл ирээгүй нөхөр мөн эсэх нь тодорхой биш хүний нэр дээр төсөл ирүүлчхээд ийм гомдол гаргасан байна. Учир нь гомдол гаргагч иргэн Н.Гантуяа нь 2019 оны 5 дугаар сарын 21-нд ирүүлсэн өргөдөлдөө өрх толгойлсон эмэгтэй гэж өөрийгөө тодорхойлсон нь төсөл бичсэн иргэнтэй хамааралгүй болж байна. Төсөл ирүүлсэн П.Отгонжаргал нь өргөдөлдөө авто засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн боловч Сайнцагаан сумын амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүд очиж танилцахад үйл ажиллагаа огт явуулдаггүй, дадлага туршлага байхгүй /мэргэжлийн үнэмлэх байхгүй/ байсан тул санхүүгийн дэмжлэгт хамрагдах шаардлагыг хангахгүй, зөрчил байгаа талаар зөвлөмж, саналыг баримт бичигт хавсаргасан. Сумын Амьжиргаа дэмжих зөвлөлийн гишүүд ар гэрийн асуудалд оролцсон зүйл байхгүй юм. Мөн ХХҮГ-ын төсөл шалгаруулах ажлын хэсэг ирсэн төслүүдийг шалгаруулах хугацаа болоогүй байгаа болно.

“7059106 ТӨВ” 2019-06-19 19:39 Саналыг хаав.