Нийт саналын тоо
378
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Өндөршил сумаас холбогдож байна. Манай сумын ЗДТГ-ын Газрын даамал Нарандэлгэр нь төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн үйлдэл гаргалаа. Ажлын шугамаар юм асуух гээд орох үед утсаар яриад 7-10 минут хүлээлгэсэн. Би хариу авч чадалгүй гараад явсан. Дэлгүүрт тамхи зарах зөвшөөрөл авахын тулд газрын байршлын хэмжилт хийдэг. Манай дэлгүүр дотуур байрнаас 500 метр хүрэхгүй газар байдаг. Тэр хэмжилтийн зургийг газрын даамлаар гаргуулах хүсэлт өгсөн боловч хүлээж аваагүй. Гэтэл тийм хэмжилтийн зургийг Багийн дарга Үнэнхүүд гаргаж өгсөн байгаа юм. Энэ тухай нь хэлтэл би хэн дуртайд нь гаргаж өгөхгүй, гуйгаад байхаар нь гаргаж өгсөн гэж хариулсан. Энэ газрын даамал нь энгийн иргэнд бол үйлчилгээ үзүүлэхгүй юм байна гэж ойлголоо. Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 4.1.3, 5.3.1, 5.4.1 дэхь заалтуудыг зөрчсөн энэ төрийн албан хаагчид гомдолтой байна.

“7059106 ТӨВ” 2019-06-07 12:57 Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар -руу хуваарилав.

Батжаргал Солонго 2019-06-10 15:35 Өндөршил сумын газрын даамал Б.Нарандэлгэртэй холбогдож зургийг яагаад гаргаж өгөөгүй талаар асуухад "Тухайн үед ажилтай байсан тул түр хүлээж бай аль эсүл бичиг хэрэг дээр байгаа өргөдлтэй хавсаргасан зургаас канондаад авчих гэхэд уурлаад гарч явсан гэсэн хариуг өгсөн. Тухайн иргэнийг дуудаж зургийг хэвлэж өгөх талаар чиглэл өгсөн.

“7059106 ТӨВ” 2019-06-13 21:07 Саналыг хаав.