Нийт саналын тоо
353
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Хулд сумаас урагш 5км-т Чулууны үйлдвэр барихаар гэр бариад байна. Айлуудын малын бэлчээр дээр ингэж барих нь зөв үү. Иргэдийн хурлын дарга нь ийм зүйлд зөвшөөрөл олгоогүй гэх юм. Гэтэл одоо энд хүмүүс ирээд хашаа хатгаад эхэллээ. Хаана хэнд хандах вэ.

“7059106 ТӨВ” 2019-05-01 16:20 Хөрөнгө оруулалт хөгжлиийн бодлогын хэлтэс -руу хуваарилав.

Отгонпүрэв Мөнхзул 2019-05-06 10:56 Аймгийн “Ашигт малтмал, уул уурхайн салбарын зөвлөлдөх уулзалт-2019” зөвлөгөөн 05-р сарын 03-ны өдөр зохион байгуулагдсан. Уг зөвлөгөөний үеэр Дэлгэрхангай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг Америкастандарт ХХК-ны захирал Х.Чинзориг уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр байгуулахаар Хулд суманд газраа авч ажлаа эхлүүлэхээр ажиллаж байгаа боловч сумын ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байна. Иймд сумын ард иргэдэд зөв талаас ойлгуулж мэдээллээр хангаж бидний ажилд дэмжлэг үзүүлнэ үү гэсэн асуудлыг тавьсан. Аймгийн Засаг дарга шохойн чулуу нь хортой үйлдвэр бишээ. Тийм болохоор дэмжиж ажиллах хариуг өгч Сумын Засаг дарга Ч.Зоригтбаатарт ард иргэдээ мэдээллээр хангаж дэмжиж ажиллах чиглэлийг өгсөн.

“7059106 ТӨВ” 2019-05-07 12:44 Саналыг хаав.