Нийт саналын тоо
378
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Адаацаг сумын 5 дугаар багийн иргэн Далхсүрэнгийн Баттогтох гэдэг хүн осолд ороод тархи толгойдоо гэмтэлтэй хүний асаргаанд байдаг. Олон нялх хүүхэдтэй, өөрөө хувцасаа өмсөж чадахгүй ийм хүнийг группээс хассан байх юм. Яагаад ийм хүнийг ямар заалтаар хасдаг юм бэ. Өвчтэй иргэнээ бодоогүй шийдвэр гаргасан Бямбацэрэн эмч, Долзодмаа нар хариу өгнө үү.

“7059106 ТӨВ” 2019-04-26 13:23 Нийгмийн бодлогын хэлтэс -руу хуваарилав.

“7059106 ТӨВ” 2019-05-15 16:19 НДХ-ээс 182 тоот албан бичигээр дараах хариу ирсэн байна. "Далхсүрэн овогтой Баттогтох нь 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдрөөс ЭМС, ХНХС-н 2017 лны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/39, А/12 тоот хамтарсан тушаалын 1.10.3 дахь заалтаар ХЧА-ыг 70%-иар 1 жилийн хугацаатай тогтоолгоод 2018.02.09-өөс дахин нэг жилээр сунгуулсан. Мөн 2019.05.01-ээс ХЧА-н хувь хугацаа цуцлагдсан. Одоогийн байдлаар хүний биеийн байдал сайжирч эрхтэн системийн хувьд харьцангуй тогтворжсон, гар хөлд саажилтгүй, тухайн тушаалын 1.10.3 дахь заалт 2 хүртэлх жилийн хугацаанд эрхтэн системийн үйл ажиллагаа сайжирч эрүүлжилт тооцогдох заалттай тул 2019.05.01-ээс ХЧА-н хувь хугацаа цуцлагдсан болно"

“7059106 ТӨВ” 2019-05-15 16:19 Саналыг хаав.