Нийт саналын тоо
378
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Залуус хорооллын урд БОАЖГ-ын зүүн талд байгаа их хэмжээний ухсан нүх ямар нэг ажил хийгдэхгүй жил гаран болж байна. Нүхэн дотор бага насны 5-6 хүүхэд орж нэг хэсэг нь нуралт үүссэн нүхний амсар дээрээс доошоо шороо унаган, мөн урд ирмэг дээр асгасан хайрга чулуугаар бие биерүүгээ шидэж тоглож байна. Очиж хориглож хөөсөн боловч буцан ирж маш аюултай байдалд тоголсоор байлаа, гэвч хажуугаар нь явах иргэд огт тоохгүй өнгөрч байгаа нь харамсалтай байлаа. Бүтээн байгуулалт хийгдэх нь гэж харж байтал энд юу ч хийгдэхгүй байна. Ядаж тойрсон хашааг нь бүтэн болгож хүүхэд орохгүй байдалтай болгомоор байна. Хойд талын байранд амьдардаг иргэд, оршин суугчид ч мөн анхаарах хэрэгтэй байна. Харьяалах хүн, мэдэх газар нь уламжилж, яаралтай арга хэмжээ авч өгнө үү.

“7059106 ТӨВ” 2019-04-11 18:06 Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар -руу хуваарилав.