Нийт саналын тоо
378
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

3 дугаар цэцэрлэгийн зүүн талд байрлах 10 айлын бохирын худаг цэцэрлэгийн баруун урд бохирын худагт очдог ба уг хоолойн укалон ба түвшин нь муу урсдаг учир 2 сарын хүйтэнд бохирын худаг хөлдсөн. Одоо анхны бохирын худагаас халиж бохирын машинаар соруулж байна. Иймд Дундговь-Усын зүгээс бохирын шугамын өргөтгөлийг ажлын төлөвлөгөөндөө оруулж өргөтгөн бохирын урсгалаа сайжруулах хэрэгтэй байна. Тус газар өөрсдөө хийж чадахгүй бол хүний хийсэн /БМБХ ШТС-ын хийсэн/ бэлэн бохирын шугамыг хүлээн аваад 3 дугаар цэцэрлэгийн зүүн урд худгаас зүүн тийш 110м газар бохирын шугам хийснээр тэр хавийн бохир чөлөөтэй урсаж асуудал үүсэхгүй байх болно. Энэ саналыг Дундговь-Ус ОНӨААТҮГазарт уламжилж хариуг авч өгнө үү.

“7059106 ТӨВ” 2019-03-27 15:09 “Дундговь ус” ОНӨҮГ -руу хуваарилав.

Хүүхэнхүү Энхцэцэг 2019-04-05 12:25 Иргэн Содномпэлтэй уулзаж "Тухайн байрны оршин суугчид уг хувийн компанитай ярилцаж, өөрсдөө хөрөнгөө гаргаад хийлгэе гэвэл манай байгууллага уг шугамыг өргөтгөж өгөх боломжтой" гэж хариу өгсөн.

Хүүхэнхүү Энхцэцэг 2019-04-05 12:25 Саналыг хаав.