Нийт саналын тоо
612
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Дундговь аймагт байгаа ганц Фитнесс клубийг ЭМД-аар хөнгөлөлтэй үйлчилдэг болгомоор байна. Төрийн албан хаагч бид энэ эрхээ эдэлмээр байгаа төдийгүй ЗГ-ын бодлого хэрэгжүүлэх үүднээс энэ талаар холбогдох чиглэлийн байгууллагууд анхааралдаа авч хөөцөлдөж шийдвэрлэж өгнө үү.

“7059106 ТӨВ” 2019-03-05 19:04 Нийгмийн бодлогын хэлтэс -руу хуваарилав.

“7059106 ТӨВ” 2019-03-11 15:02 Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хууль 2015-01-29 ны өдөр шинэчлэн батлагдсан. Үүнээс хойш тус хуулинд 6 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. 2017 оны 7-р сарын 6-ны өдрийн өөрчлөлтөөр : 3-р бүлгийн 9-р зүйлийн 9,1,12-т : Даатгуулагчид үзүүлэх Эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээний жагсаалтад :Магадлан итгэмжлэгдсэн спортын клуб”-т идэвхитэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээ –г нэмж оруулсан. Хуулийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ЭМДЕГазар бүх аймгаас цаашид магадлан итгэмжлэх боломжтой спорт клубын судалгааг авсан. Аймгийн Биеийн тамир,спортын хороотой зөвшилцөснөөр 2019-02-28 ны өдөр Дундговь аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа, цаашид магадлан итгэмжлэх боломжтой 3 клубын мэдээллийг ЭМДЕГ-т хүргүүлсэн. Үүнд: - Фитнессын” Шонхор “ клуб - Таквэндо клуб - Ширээний теннисний клуб Цаашид дээрхи клубуудыг магадлан итгэмжлэлд хамруулах, цаашид Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулж, иргэд даатгуулагч нарт үйлчилгээг хөнгөлөлттэй үзүүлэх нөхцөл бүрдэх болно. ЭМДТ дарга Ц.Энхцэцэг

“7059106 ТӨВ” 2019-03-11 15:02 Саналыг хаав.