Нийт саналын тоо
616
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Эрдэнэдалай суманд амьдардаг хүн байна. 2018 оны 5 сарын 1-нд төрсөн. Цалинтай ээжийн 50 мянган төгрөг ганц удаа ороод түүнээс хойш орохгүй байна. Хишигдаваа гэдэг хүнтэй холбогдоод асуухаар эргээд хариу өгнө гээд таг болсон залгаад утсаа авахгүй байна. Энэ талаар хаана хандахаа мэдэхгүй байна. Тодруулж өгнө үү.

“7059106 ТӨВ” 2019-01-03 16:32 Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар -руу хуваарилав.

баясгалан Индра 2019-01-21 15:14 2019 оны 01-р сарын 03-ны өдрийн №1901039071 тоот гомдлын хариу 7059106 төвд гомдол гаргасан Эрдэнэдалай сумын 7-р багийн иргэн Алтанхуяг овогтой Цэрэнчунтын гомдлын дагуу судалж үзэхэд: Тус иргэн нь Эрдэнэдалай сумын харъяат иргэн бөгөөд Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг, нийслэлийн 20-р сургуульд бага ангийн багшаар ажиллаж байгаад 2018 оны 5-р сарын 1-нд амаржиж, 5-р сарын 21-нд “Цалинтай ээж”-ийн тэтгэмж авах хүсэлтээ ирүүлснийг шийдвэрлэж 6-р сарын 01-нээс эхлэн уг тэтгэмжид хамруулсан байна. А.Цэрэнчунтыг 2018 оны 7-8 дугаар сард Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай Нийгмийн даатгалын байгууллагаас мэдээлэл ирүүлсэн тул тухайн саруудад журамд зааснаар тэтгэмж олгогдоогүй болно. Иргэн Цэрэнчунт нь “0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж” олгох журмын 2-р зүйлийн 2.2.2.6-д заасны дагуу Хүүхэд асрах чөлөө олгосон тухай ажил олгогчийн тушаалаа хугацаанд нь ирүүлээгүйн улмаас 2018 оны 9-11 дүгээр сарын тэтгэмж олгогдох боломжгүй байсан байна. Дээрх тушаал нь 2018 оны 11-р сарын 19-ний өдрөөр гарч сум хариуцсан мэргэжилтэнд өгснийг цахимаар авч судалж үзээд холбогдох сарын тэтгэмжийг нөхөн олгогдох талаар иргэн Цэрэнчунт-д танилцуулж зөвлөмжөөр хангалаа. Дундговь-ХХҮГазар

“7059106 ТӨВ” 2019-01-22 15:23 Саналыг хаав.