Нийт саналын тоо
616
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Цагаандэлгэр сумаас холбогдож байна. Манай сумын колонкийг МХГ хаасан байна. Сумандаа ганц колонктой цас байхгүй малаа мотороор усалдаг, түлш шатахуун авч чадахгүй хэцүү байна. Чойроос түлш авах бол 60, 70 км явж авах хүндрэл гараад байна. Бичиг цаасны зөрчил гараад хаасан гэх юм. Тэр бичиг цаасны зөрчилөө шалгадаг газар нь шалгана л биз цаана нь ард иргэд бодит байдал дээр хохирч байгааг эрх мэдэлтэй улс нь ойлгож хандана уу. Өвлийн хүйтэнд хөдөөгийн улс хэцүү байгааг анхаарч яаралтай арга хэмжээ авна уу. /

“7059106 ТӨВ” 2018-12-29 16:44 Хөрөнгө оруулалт хөгжлиийн бодлогын хэлтэс -руу хуваарилав.

“7059106 ТӨВ” 2018-12-31 09:49 Аймгийн Мэргэжлийн хяналтын газар -руу хуваарилав.

С Батсайн 2019-01-03 14:39 МХЕГ-ын 01/22 тоот урьдчилан сэргийлэх удирдамжийн хүрээнд 2018 оны 12 дугаар сарын 25-нд Цагаандэлгэр суманд хяналт шалгалт хийхэд “Хөрс Автосервис” ХХК-ийн шатахуун түгээх станц нь 1. жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй нь “Газрын тосны бүтээгдэхүүний тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтыг 2. барилга байгууламжийг улсын комисст хүлээлгэн өгөөгүй, 3. MNS 4628:2013 стандартын ШТС-ын шатахууун сав, тоног төхөөрөмж, барилга байгууламжид ус орохоос хамгаалагдсан хийцгүй, түгээх болон буулгах талбай нь шатахууны үйлчлэлд тэсвэртэй, хөрсөнд нэвчүүлдэггүй, шингээдэггүй шинж чанар бүхий хийцгүй, шатахуун хадгалах савны ашиглалтын нөөцөд эрх бүхий байгууллагаар сорилт хийлгэж баталгаажуулаагүй гэх мэт заалтуудыг хангаагүй зөрчил илэрсэн тул улсын байцаагчийн хамтарсан актаар зөрчил арилгатал түр хугацаагаар зогсоосон. Эрчим хүч, харилцаа холбооны хяналтын улсын байцаагч Б.Золжаргал

С Батсайн 2019-01-03 14:39 Саналыг хаав.