Нийт саналын тоо
612
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Хүнсний 48-д байдаг айл байна. Халаалт маш муу Тэвшийн говийн хүмүүсийг дуудаж ирүүлэн үзүүлэхэд Энхмаа даргын гэрийн халаалт маш сайн тэднийх шууд холболт хийж халаалтын тохиргоог алдагдуулаад бусад айл руу явах халаалт хаагдсан байна. Өөрсдөө мэргэжлийн хүмүүс болохоороо ингээд дур мэдэн холболт хийсэн байх юм. Доор узель байдаг подволын түлхүүрээ өгөхгүй байна. Үүнээс болж бусад айлууд ингэж хохирч болох уу. Энэ тал дээр яаралтай хянадаг байгууллага нь хянаж шалгана уу.

“7059106 ТӨВ” 2018-12-07 14:26 Хөрөнгө оруулалт хөгжлиийн бодлогын хэлтэс -руу хуваарилав.

Э Мөнхзул 2018-12-11 16:51 Саналын дагуу 2018 оны 12-р сарын 10-ны өдөр Мэргэжлийн хяналтын газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, аймгийн ЗДТГ-ын мэргэжилтнүүд газар дээр нь очиж тохируулга хийж, халаалтыг хэвийн горимд орууллаа. 2018 оны 12-р сарын 11-ний өдөр Алтантуяа иргэнтэй 99102053 дугаар луу залгаж халаалтыг асуухад сайхан халж байна гэсэн хариу өглөө.

“7059106 ТӨВ” 2018-12-12 11:50 Саналыг хаав.