Нийт саналын тоо
612
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Халуун усны урд талын байр халахгүй байна. Дундговь Ус хавар зуны 5 сарыг зүгээр өнгөрөөж одоо хүйтэнтэй уралдан тогоо солино гэж ярих юм. Урд нь маш их хөө хаядаг стандартын бус яндантай байсан. Одоо түүнийг дахин усгарч байна. Үүнийг эрс эсэргүүцэж байна. Энэ тал дээр мэргэжлийн байгууллагууд хяналт тавих хэрэгтэй байна. Дундговь Усийн удирдлагууд нь ч олдохгүй юм. Халуун усны галч нь шинэ ажлаа мэдэхгүй халаалтын заалтаа ч мэдэхгүй байж байна. Энэ байгууллагын удирдлагууд иргэд хэрэглэгчидтэйгээ уулзалт зохион байгуулах шаардлагтай байна. Нэг л хөл толгойгүй чадваргүй учраа олохгүй хүмүүсээр дүүрсэн газар байна. Ямар ч байсан иргэдтэй уулзуулж өгөх хэрэгтэй байна. Цаашид миний хэлсэн санал хүсэлтэнд ямар хариулт өгөхөө эргэж мэдэгднэ үү.

“7059106 ТӨВ” 2018-10-25 12:45 Хөрөнгө оруулалт хөгжлиийн бодлогын хэлтэс -руу хуваарилав.

Э Мөнхзул 2018-10-26 11:42 Дундговь Ус ОНӨҮГ-ын халаалтын зуухаар 2018 оны 10-р сарын 26-ны өдөр өвөлжилтийн ажлын хэсгийн гишүүд очиж үзэхэд 1 тогоо ажиллаж байсан 34C-тэй, 60тн нүүрс бууж байна. Хятад тогоо-1, Орос тогоо -1 угсарч байна. Угсрах ажил өнөөдөр орой дуусаж, галлах тухай хэлсэн.

“7059106 ТӨВ” 2018-10-26 16:02 Саналыг хаав.