Нийт саналын тоо
616
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Спорт заалны зүүн талын 30 дугаар байрны оршин суугчид байна. Манай байрны хойд талд театрын барилгын суурийн хашааг манай байр луу тулгаж барисан байдаг. Одоо энэ хашааг хайхрах эзэнгүй болж хашааны төмөр салхинд урагдан хийсч хүний биед гэмтэл учруулах нөхцөл үүсээд байгаа төдийгүй ухсан нүхэнд нь хүүхдүүд орж тоглоод байна. Мөн хог ихээр овоорч байна. Энэ байдлаас болж хэн нэгэн эрүүл мэндээрээ хохирох бол хэн хариуцах вэ. Хашаа нь унасан орчин тойрны өнгө үзэмжинд муугаар нөлөөлж байна. Энэ орчинг анхаарч арга хэмжээ авахыг хүсч байна.

“7059106 ТӨВ” 2018-10-23 15:20 Хөрөнгө оруулалт хөгжлиийн бодлогын хэлтэс -руу хуваарилав.

Э Мөнхзул 2018-12-13 20:49 2018 оны 11-р сарын 5-ны өдрийн 1/529 дугаартай албан тоотоор Театрын барилгын тухай Тус аймгийн Сайнцагаан суманд баригдаж буй “Төв халхын дуулалт жүжгийн театр”-ын барилга угсралтын ажил 2012 оны 05 дугаар сараас 2012 оны 07 сар хүртэл газар шорооны ажил хийгдэж буурь хөрсийг өнжүүлсэн. 2013 оны 08 дугаар сард төмөр бетон баганан суурийн ажил эхэлж “А” блокийн барилгын суурь -3.6м түвшин хүртэл, “Б” блокийн барилгын суурь -3.6м түвшин хүртэл 40 хувийг гүйцэтгэж, буурь хөрсийг булаагүй 2013 оны 12 сард ажил зогссон. Үүнээс хойш барилга угсралтын ажил хийгдээгүй өдий хүрсэн бөгөөд барилгын талбайн хамгаалалтын хашаа эвдэрч, салхинд хийссэн, суурийн нүхэнд хүүхдүүд орж тоглох зэрэг иргэд, оршин суугчдын аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна. Иймд гүйцэтгэгч “Суурь” ХХК-аар барилгын талбайн хамгаалалтын хашааг засварлаж сайжруулуулан, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгнө үү гэсэн тоотыг Барилгын хөгжлийн төв болон хувийг “Суурь” ХХК нарт хүргүүлсэн 2018 оны 12-р сарын 13-ны өдрийн байдлаар хариу ирээгүй байна.

“7059106 ТӨВ” 2018-12-29 16:45 Саналыг хаав.