Нийт саналын тоо
612
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Цахилгааны мөнгө тушаах гээд эрчим дээр очихоор банкны картаар үйлчлэхгүй чирэгдүүлж байна. Мобайлаар төлнө гэхээр НӨТ-ийн баримт олгодог хүн нь гараад явсан гэх юм. Нэгэнт мөнгө төлж байгаа л юм чинь баримтаа бас авмаар байдаг. Захын дэлгүүрт л карт уншдаг төхөөрөмж байдаг. Эрчимд яагаад энэ үйлчилгээ байхгүй байна вэ. Ажлын цагаасаа хумслаад очиж байхад хойш урагшаа 3-4 удаа явуулж чирэгдэл учруулж байна. Ийм үйлчилгээтэй байгаадаа анхаарах хэрэгтэй байна.

“7059106 ТӨВ” 2018-10-23 11:51 Хөрөнгө оруулалт хөгжлиийн бодлогын хэлтэс -руу хуваарилав.

Э Мөнхзул 2018-10-26 17:22 59170270 гэрээний кодтой Г.Тунгалагтуяа таны дараах гомдолд хариу тайлбар хүргүүлж байна. Гомдол-1. Картаар тооцоо хийдэггүй. Банкны карт уншдаг терминал машин нь хэрэглэгчийн уншуулсан үнийн дүнгийн 1%тай тэнцэх мөнгөн дүнг хангагч байгууллагаас татан авдаг журамтай тул манай “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь өөрийн харъяа 5 салбарт шийдвэрлэх асуудлыг судалж байгаа болно. Гомдол-2. НӨАТ-н баримтаа авах гэтэл хариуцсан ажилтан 08:50 минутанд ажил дээрээ байгаагүй. Хэрэглэгчийн НӨАТ-н баримтыг зөвхөн хариуцсан ажилтан олгох журамтай ба Аймгийн хэмжээнд Төрийн байгууллага, сургууль, цэцэрлэгүүдийн ажлын хуваарь 09:00-18:00 болсонтой холбоотой тус ажилтан цэцэрлэгт хүүхдээ хүргэж өгөх шалтгаанаар ажлын байр түр орхиж гарсан байсанг хэлсэн ба холбогдох утасны дугаараар мессеж хэлбэрээр өгөх тухай зөвлөх гэтэл хариу сонсоогүй буюу төлбөрөө төлөөгүй гарч явсан. Хэрвээ төлбөрөө төлсөн тохиолдолд НӨАТ-н баримтын сугалааны дугаар, мөнгөн дүнг бүртгэлтэй гар утсанд мессежээр явуулах боломжтой.

“7059106 ТӨВ” 2018-10-26 18:49 Саналыг хаав.