Нийт саналын тоо
616
Сайтын тухай
Дундговь хөгжил 21-р зуунд ТББ-ын санаачилгаар Мерси Кор ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ATC ХХК гүйцэтгэв. Энэхүү цахим өргөдөл гомдлын систем нь санхүүжүүлэгч байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Бөхт дэлгүүрээс худалдан авалт хийхээр НӨАТ-ын баримт нь сугалааны дугааргүй хуурамч баримт өгч байна. Өөр хүмүүст бас ийм баримт өгсөн тохиолдол гарсан байна. Үүнийг холбогдох газарт нь хэлж шалгуулж өгнө үү.

“7059106 ТӨВ” 2018-10-08 18:09 Татварын хэлтэс -руу хуваарилав.

“7059106 ТӨВ” 2018-11-20 14:36 Татварын хэлтэст ирсэн №1810250726 тоот Бөхт дэлгүүр НӨТ-ын падаан өгөхдөө хуурамч падаан өгч байна гэсэн 88993538 дугаараас ирүүлсэн гомдлыг шалгахаар тус утсаар холбоо барих гэж 3 удаа залгасан боловч холбогдох боломжгүй байгаа бөгөөд Бөхт худалдаа дэлгүүр нь цахим төлбөрийн системд бүрэн холбогдсон төлбөрийн баримт тогтмол олгож байна. мөн Бөхт ХХК-ны 1 давхарт үйл ажиллагаа явуулж буй ЭОЖИН ХХК-ны Оргилуун супермаркет нь мөн цахим төлбөрийн баримтад бүрэн холбогдсон төлбөрийн баримт олгож байна. Иймд дээрх гомдол нь 1-рт Бөхт ХХК, Бөхт худалдаа ХХК, ЭОЖИН ХХК ны аль болох нь тодорхой бус, 2-рт гомдол ирүүлсэн иргэнтэй холбоо барих боломжгүй байгаа тул уг гомдлыг хааж өгнө үү. /Ж.Баярсайхан/

“7059106 ТӨВ” 2018-11-20 14:38 Саналыг хаав.